“IMAX” theatre nominated as a top development of the year

Нью Тур Сафарис 2017-03-16

ХҮН ТӨРӨЛХТНИЙ ОЛСОН ХАМГИЙН СҮҮЛИЙН ҮЕИЙН ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ГАЙХАМШИГ БОЛ IMAX

Монгол Улсын нийслэлийн 377 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг бүтээн байгуулалт шалгаруулах ёслолыг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа. Энэ удаагийн шилдэг бүтээн байгуулалтыг шилдэг франчайзинг, шилдэг брэндинг, дэвшилтэт техник технологи бүхий үйлдвэр, шилдэг барилга байгууламж гэсэн дөрвөн төрлөөр нэр дэвшүүлэн сонгон шалгаруулжээ. Сонгон шалгаруулалтад нийт 20 орчим аж ахуйн нэгж нэр дэвшин өрсөлдсөнөөс:

-ШИЛДЭГ ФРАНЧАЙЗИНГ төрөлд Cafe bene

-ШИЛДЭГ БРЭНДИНГ төрөлд “IMAX” кинотеатр

-ДЭВШИЛТЭТ ТЕХНИК ТЕХНОЛОГИ бүхий үйлдвэр төрөлд мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Хос гарьд” ХХК

-ШИЛДЭГ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ төрөлд “МCS поперти” ХХК-ийн “Шангрилла центр” тус тус шалгарлаа.

Дэлхийн 71 орны соёлын салбарт хамгийн алдартай брэндинг болсон IMAX нь монголд нээлтээ хийсэн даруйдаа дэлхийд чансаагаараа 12 дугаар байрт жагссан юм. Үүгээрээ дэлхийн соёлын салбарт улсынхаа нэр хүндийг өргөж, олон нийтийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин бий болгож, олон улсын стандартийг нэвтрүүлсэн нийгмийн чухал ач холбогдолтой төсөл болж чадсан билээ. Тэгвэл өнөөдөр нийслэлчүүдийн талархалыг хүлээж, шилдгээр шалгарлаа.

-АРГАГҮЙ ДЭЛХИЙН БРЕНД, АРД ТҮМНИЙ МИНЬ СЭТГЭЛД НИЙЦЛЭЭ-

“IMAX” кино театрын менежер Л.Баярсайхантай цөөн хором ярилцлаа.

-Юуны өмнө та бүхэнд нийслэлийн шилдэг брендинг шагнал хүртсэнд баяр хүргэе. Нийслэл олон томоохон брендтэй өрсөлдөж тэргүүллээ. Сэтгэгдлээ хуваалцана уу?

-Манай компанийн хийсэн хөрөнгө оруулалт Улаанбаатар хотын 377 жилийн ойд зориулан нэр хүндтэй шагналд дэвшиж, тэргүүлсэнд маш их баяртай байна. Бидний санаж бодож явсан зүйл маш гэгээлэг юм. Анх “IMAX”-тай гурван жилийн өмнө холбоо тогтоож, Монголынхоо ард түмэнд бэлэг барихаар ажиллаж эхэлсэн. Бид дэлхийн соёлыг Монголд нэвтрүүлж, хүүхэд залууст хөрөнгө оруулалт хийхээр зорьсон. Бидний зорьсон зүйл биелэлээ олж, өнөөдөр энэ шагналыг авч байгаадаа тун таатай байна. Аргагүй дэлхийн бренд ард түмний минь сэтгэлд нийцлээ.

-Танай брендийн бусдыг манлайлсан давуу тал юу байв аа?

-Үзвэрийн ертөнцөд “IMAX” шинэчлэл хийсэн. Одоо дэлхийн хэмжээнд хамгийн чанартай театр бол “IMAX”. Дуу, дүрс, тав тухыг бид чухалчилдаг. “Өргөө” кинотеатр цаашид гурван “IMAX” нээхээр төлөвлөсөн байна. Бид Монголын кино урлаг, кино бүтээгчдэд ч мөн тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн гэж үзэж байна. Энэ салбарт бид их эерэг хандлага оруулж ирэхээр зорилоо.

-IMAX-ЫН 5-10 ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛ ҮЗЭГЧДИЙГ ВИРТУАЛЬ ЕРТӨНЦӨӨР АЯЛУУЛАХ-

Share
0