Project

”Сод Монгол Групп" ХХК-ийн хамт олон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд кино урлагаар дамжуулан боловсрол олгож байна

Тэдний хүслийн нэгээхэн хэсгийг биелүүлэх үүднээс "Сод Монгол" группын хамт олон өнчин болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд кино үзүүлдэг уламжлалтай. Тус хамт олон хүүхдийн сайн сайхны телее, кино урлагаар дамжуулан боловсрол олгох аянаа долоодугаар сард зохион байгуулж, асрамжийн газарт амьдардаг болон алслагдсан дүүргийн гэр хороололд амьдардаг 200 гаруй хүүхдэд кино үзүүлсэн. Тэгвэл энэ аянаа үргэлжлүүлж удахгүй болох шинэ жилийн баярыг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй 50 хүүхдэд үнэ төлбөргүй кино үзүүллээ.