“Сод Монгол Групп” ХХК нь 7 дахь удаагаа Монгол Улсын “шилдэг татвар төлөгч” аж ахуй нэгжээр шалгарлаа

Sod mongol group 2017-03-16

Монгол Улсын Гааль Татварын Албанаас Монгол Улсын Татварын хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулдаг “Шилдэг Татвар Төлөгч” 100 аж ахуйн нэгжүүд шалгаруудаг ажлыг хэвшил болгон хэрэгжүүлж ирсэнд бид бүхэн баяртай байдаг бөгөөд энэ удаагийн арга хэмжээг татвар хураамжаар хүлээсэн үүргээ биелүүлсэн, улс, орон нутгийн төсөв бүрдүүлэхэд оруулсан хувь нэмэр, тогтвортой байнгын үйл ажиллагаа явуулсан зэрэг үзүүлэлтийг харгалзан шалгаруулсан байна.

ГТЕГ-аас “Шилдэг Татвар Төлөгч” 100 аж ахуй нэгж шалгаруулах ажиллагаанд “Сод Монгол Групп” ХХК сүүлийн 7 жил дараалан шалгарсаны дотор 2015 оны “шилдэг татвар төлөгч” 100 аж ахуй нэгжийн жагсаалтын 8 дугаарт бичигдсэн нь Монгол улсын төсөв бүрдүүлэх болон Монгол улсын эдийн засагт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлсэн үзүүлэлт төдийгүй Монгол Улсын томоохон татвар төлөгч компани мөн гэдгийг баталгаажууллаа.

“Сод Монгол Групп” ХХК нь 1999 онд байгуулагдаж, өдгөө нефтиийн бүтээгдхүүн импортлох, худалдаалах, кино интертаймент, газар тариалан, барилга байгууламж, аялал жуулчлалын чиглэлээр ажилладаг 10 гаруй охин компанитай монгол улсын томоохон групп компани болтлоо хөгжиж, үйл ажиллагааны хүрээ жил бүр өсөн нэмэгдсээр байна.

Мөн “Сод Монгол Групп”-ийн салбар компани болох кино интертайментийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Өргөө” кино театрын сүлжээг байгуулагч “Нью Тур Сафарис” ХХК нь 2015 оны “Шилдэг Татвар төлөгч” 100 аж ахуй нэгжийн жагсаалтын 13 дугаар байранд жагссан нь тус групп компаний үйл ажиллагаа улам өргөжөн тэлж, улсын төсөвт өндөр хувь нэмэр оруулж байгааг харуулж буйн тод илэрхийлэл боллоо. Энэ онд тус кино театрын сүлжээгээр дамжуулан дэлхийн кино урлагын том брэнд “IMAX” технологи бүхий “Өргөө IMAX” кино театрыг 6 сард ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

Жил бүр Монгол улсын Засгийн Газар, МҮХАҮТ хамтран шалгаруулдаг “Топ-100” аж ахуй нэгжид “Сод Монгол групп” ХХК нь сүүлийн 15 жил тасралтгүй шалгарч, 2015 онд “Топ-100” аж ахуй нэгжийн жагсаалтын 22 дугаар байранд, мөн тус группын охин компани болох нефтийн барилга байгууламж, сав тоног төхөөрөмжийн угсралт, автоматжуулалт, ШТС-ын үйл ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Алхана Трейд” ХХК нь “Топ-100” аж ахуй нэгжийн 64 дүгээр байранд шалгарсаныг онцлох тэмдэглэж байна.

Share
1