"СОД МОНГОЛ ГРУПП" ХХК-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ

Sod mongol group 2017-03-16

Улс эх орныхоо эдийн засгийн хөгжилд 20 гаруй жилийн туршид тасралтгүй, үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн “Сод Монгол Групп” ХХК-ийн хамт олон 2016 оныг их бүтээн байгуулалт, их амжилтаар дүүрэн үдэж байна.

Бид өнгөрсөн хугацаанд Орхон, Дархан, Дорноговь, Сэлэнгэ, Өмнөговь аймгуудад шинээр салбар нэгжүүдээ нээсэн бөгөөд “Сод Монгол Групп” ХХК-ийн арав гаруй охин компани нь 1500 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

2016 онд “Сод Монгол Групп” ХХК нь Монгол Улсын шилдэг 20 группын нэгээр шалгарсан нь бидний хөдөлмөрийг эх орон, ард түмэн үнэлж буйн бодит илэрхийлэл мөн.

Манай групп нь эдийн засгийн хүндрэлийн үед ч Монгол Улсын шилдэг татвар төлөгчийн эрэмбэд жагссаар Монгол Улсын төсвийн орлого болоод эдийн засгийн өсөлтөд компаниудын үзүүлэх нөлөөг илэрхийлэх индикаторт “Сод Монгол групп” сүүлийн долоон жил дараалан шалгарсан юм. Өнгөрсөн жилийн дүнгээр л гэхэд наймдугаар байрт эрэмбэлэгджээ.Монгол Улсдаа хамгийн их хүчин чадалтайд тооцогдох “Сод Монгол Групп” ХХК өнөөдөр Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээний 15 хувийг нийлүүлж, улсын төсөвт дангаараа 10 гаруй тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж буй юм. Засгийн газар болоод МҮХАҮТ-аас хамтран жил бүр шалгаруулдаг Топ-100 аж ахуйн нэгжийн эрэмбэд “Сод Монгол Групп” ХХК сүүлийн 15 жил тасралтгүй шалгарч байна.

Салбартаа шинэчлэл бүхний эхлэлийг тавьж буй манай охин компани болох “Нью тур сафарис” ХХК нь 2016 онд хүн төрөлхтөний олсон хамгийн сүүлийн үеийн техник технологийн гайхамшиг болсон IMAX технологийг эх орондоо амжилттай нэвтрүүлж, хүүхэд залууст оюуны томоохон хөрөнгө оруулалт хийж чадсан юм. Дууны нот бүрийг алдалгүй сонсож, ширээн дээрх ширхэг тоосыг ч ялгаж харуулах боломжтой дэлхийн шилдэг брэнд IMAX ард түмний минь сэтгэлд нийцэж, 2016 оны НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ БРЭНДИНГ-ээр шалгарсанд таатай байна.

Ирэх 2017 он бид бүхний хувьд Эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ үргэлжлүүлэн оруулж, Үйлчилгээний чанарыг эрхэмлэн, Хэрэглэгчээ хүндэлсэн их амжилтын жил болгох зорилттойгоор угтаж байна. Бидний хувьд угтан ирж буй 2017 он зорилго, зорилтоо бүрэн биелүүлэх, амжилт бүтээлээ ахиулсан жил байна манай нийт хамт олон итгэл төгс байна.

Монгол орны дөрвөн зүг найман зовхистод амьдран суугаа нийт Монголчууддаа болон “Сод Монгол Групп” ХХК-ийн харилцагч, эрхэм үйлчлүүлэгч, хэрэглэгч Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсч, ажил үйлс нь өөдрөг, амжилт бүтээлээр дүүрэн, аз хийморьтой байх ерөөл өргөн, шинэ жилийн халуун мэндийг дэвшүүлье.

Хүндэтгэсэн,

"Сод Монгол Групп" ХХК-ийн Ерөнхийлөгч Ц.Анандбазар

Share
0