Project

SOD MONGOL GROUP LLC 被授予蒙古国百强企业称号

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/,
Монгол Улсын Засгийн газраас хамтран зохион байгуулдаг ТОП-100 аж ахуйн нэгжийн цом гардуулах ёслол өчигдөр Төрийн ордны ёслол хүндэтгэлийн “Өргөө” цогцолборт болж, шилдгүүдээ өргөмжиллөө. 15 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг шалгаруулалтыг энэ удаа компани нэг бүрээр эрэмбэлж, групп компаниудыг тусад нь байр эзлүүлсэн нь онцлог байв.

Улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бизнесийн байгууллагуудын оруулсан бодит хувь нэмрийг үнэлж, дүгнэдэг энэхүү шалгаруулалтанд М-Си-Эс, Сод Монгол Групп, Таванбогд группууд шалгарсан байна.