SOD MONGOL GROUP LLC 为百彦乌勒给遭受自然灾害的21户牧民捐赠21顶蒙古包

Sod mongol group 2017-03-16

百彦乌勒给省遭受自然灾害后社会各界生出援手,赞助物质陆续抵达。 蒙古国百强企业SOD MONGOL GROUP LLC 为该灾害区捐赠21顶蒙古包已经交到相关区领导手中。

 

“Сод Монгол” группын захирал Ц.Анандбазар “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэж монголчуудын сайхан үг бий. Монголчууд эртнээс нэг нэгнээ сайхан сэтгэлээр тусалж, тэтгэж ирсэн сайхан уламжлалтай. Байгалийн ийм давагдашгүй аюул учирсан үед бид нэг нэгэндээ эрвийх дэрвийхээрээ туслах учиртай. Тиймээс манай компанийн хамт олон хэлэлцээд 21 гэрийг тусламж болгон илгээхээр шийдвэрлэсэн юм” гэлээ.

Мөн энэ үеэр МУЗН-ээс 100 хөнжил, 100 гудас, 100 усны савыг Баян-Өлгийчүүдэд хандив болгон илгээж байгаагаа хүлээлгэн өглөө. Улаан загалмай нийгэмлэгийн хувьд өмнө нь аймгийн Улаан загалмай нийгэмлэгийнхээ нөөцөөс 100 хөнжил, 100 гудсыг гамшигт нэрвэгдсэн иргэдэд олгосон юм. Цаашид тусламж үзүүлэхээр төлөвлөж байгаа талаараа МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа “Бид нөөц бололцоондоо тулгуурлан гамшигт нэрвэгдсэн иргэддээ тусламж олгосоор байна. Одоогийн байдлаар хохирлын нарийвчилсан судалгааг аймаг орон нутгаас гаргаж ирүүлэхийг хүлээж байна. Энэ судалгаа ирсэн тохиолдолд Олон улсын Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоонд төсөл бичиж, хандив тусламж татахаар төлөвлөж байгаа” гэв.

Share
2